Энэтхэгийн Карнатака мужийн нийслэл Бенгалуру /Бангалор/ хотын Бхагат коллеж 50 орчим оюутныхаа толгойд цаасан хайрцаг углан, шалгалт авчээ.
Болсон хэрэг явдалтай холбогдуулан тайлбар өгөхийг Хавери дүүргийн удирдлагууд шаардсан байна.
Энэ явдал өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд баасан гарагт оюутнуудыг бие биеэсээ хуулахаас урьдчилан сэргийлэх үүднээс цаасан хайрцаг толгойд нь углуулж, шалгалт авч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсаны дараа олон нийт энэ тухай мэдэж, дургүйцлээ илэрхийлжээ.
Оюутнуудыг амьсгалах, шалгалтын даалгаврыг унших боломжтой болгохын тулд цаасан хайрцгийн нүүрэн хэсгийг онгорхой үлдээсэн байна.
Олныг цочирдуулсан хэргийн талаар тус мужийн боловсролын сайд Суреш Кумар хэнд ч оюутантай малтай харьцаж буй мэт харьцах эрх байхгүй гээд буруутанд хариуцлага хүлээлгэнэ гэж гэж мэдэгдсэн байна.
Коллежийн захирал М.Б.Сатиш ВВС агентлагт өгсөн тайлбартаа “Энэ бол туршилт байсан. Шалгалтын өмнө оюутнуудтай энэ талаар ярилцаж, тэдний зөвшөөрлийг авсан. Сайн дурын үндсэн дээр ийм арга хэмжээ авсан бөгөөд зарим оюутан толгойдоо хайрцаг углаагүй байгааг гэрэл зургаас харж болно” гэжээ. Хожим нь тэрбээр оюутнуудаас уучлалт гуйсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Eronhiilogch oo Enethegees iimerhuu turshilgiig ni nutagshuulj hudlaa yaridag toriin erhmuudiin amiig skochdoh uu? yaahav
Eronhiilogch oo Enethegees iimerhuu turshilgiig ni nutagshuulj hudlaa yaridag toriin erhmuudiin amiig skochdoh uu? yaahav