Forbes: Дэлхийн брэнд болсон спортын багууд

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас хамгийн үнэтэй спортын брэндүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Бид спортын брэнд компани, тэмцээн, тамирчдын чансааг танилцуулсан. Энэ удаад брэнд багуудыг толилуулж байна. Багуудын брэнд үнэлгээг гаргахдаа тухайн баг үзэгч, лигийн орлогоос хэр хамааралгүй вэ гэдгийг тооцжээ.

1. Даллас Ковбойз, америк хөлбөмбөг $1,039 тэрбум ам.доллар

Ковбойз багийн ивээн тэтгэгчдийн гэрээ, VIP тасалбарын орлого нь америк хөлбөмбөгийн лигийн бусад багаас илүү.

2. Нью-Йорк Янкиз, бейсбол, $815 сая

Янкиз дэлхийн хамгийн алдартай бейсболын баг. Бейсболын бусад багаас 100 сая ам.долларын илүү орлоготой.

3. Реал Мадрид, хөлбөмбөг, $725 сая

Энэ жил Мадридын Реал баг Adidas-тай гэрээгээ 2028 оны зургаадугаар сар хүртэл сунгасан.  Гэрээ ёсоор жилд 113 сая доллар, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний орлогын 20 хувийг авах болно.

4. Лос-Анжелес Лейкерс, сагсан бөмбөг, $674 сая

Лейкерс орон нутгийн телевиз, радио станцтай байгуулсан гэрээнээс жилд 150 саяын орлоготой.

5. Голден Стэйт Уорриорз, сагсан бөмбөг, $606 сая

Японы “Rakuten” компанийн логог өмсгөл дээрээ байрлуулаад л жилд 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан нь лигийн багууд дунд хамгийн амжилттай, ашигтай гэрээнд тооцогдож байна.

6. Нью-Йорк Никс, сагсан бөмбөг, $563 сая

2017-2018 оны улиралд Никс цэнгэлдэхийнхээ суудлуудыг 60 саяар борлуулж чаджээ.

7. Лос-Анджелес Дожерс, бейсбол, $554 сая

2018 онд Дожерс орон нутгийн телевизтэй 170 сая долларын гэрээ байгуулсан.

8. Бостон Ред Сокс, бейсбол, $532 сая

2018 онд энэ багийн “Фенуэй Парк” хүрээлэнд болсон концертууд маш их орлого оруулжээ.  

9. Чикаго Кабс, бейсбол, $518 сая

2020 онд Чикаго Кабс баг “Sinclair Broadcast Group”-тэй хамтран, багийнхаа тоглолтыг дамжуулах “Marquee Sports Network” сүлжээ байгуулах болсон.

10. Нью-Ингленд Пэтриотс, америк хөлбөмбөг, $465 сая

Өнгөрсөн хоёрдугаар сард Пэтриотс баг Супербоулд Лос-Анжелес Рэмс-ийг 13:3 харьцаатай ялж, зургаа дахь аваргын цомоо өргөсөн.

10. Барселона, хөлбөмбөг, $465 сая

2018 онд Барселона Туркийн цахилгаан барааны Beko компанитай гурван жилийн хугацаатай, 63 сая долларын гэрээ байгуулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top