Сирийн Алеппо хотод оюутнууд АНУ-ын цэргүүдийг эсэргүүцэн жагсжээ. Алеппогийн их сургуулийн 2000 гаруй оюутан, багш нар АНУ-ын цэргүүд Сирид байгааг эсэргүүцэн жагсаал хийх үеэр тус сургуулийн Техникийн шинжлэх ухааны факультетийн декан Абдурахман Шейх Абдул ярихдаа “Бид энэ цэргүүдийг дуудаагүй. Тэд манай газар нутагт үлдээсэй гэж хүсэхгүй байна. Иймээс бид АНУ-ын цэргүүд манай улсаас яваасай гэж хүсэж байна” гэжээ. Түүний хэлснээр америкчууд терроризмтой тэмцэхээр ирсэн гэж ярьдаг ч түүнийхээ эсрэг үйлдэл хийдэг байна. “Тэд манай улсыг сүйтгэхээр бүх талын дайчдад тусалж байна...Бидэнд Америкийн тусламж хэрэггүй гэж хэлсэн. Сирид өөр жинхэнэ найз нар бий. Орост хандан талархаж байгаагаа илэрхийлье. Оросын дайчид бидэнд террористуудтай тэмцэхэд тусалж байгаа” гэж Абдурахман Шейх Абдул ярьжээ.
Пентагоны тэргүүн Марк Эспер өмнө нь АНУ 1000 орчим цэргээ Сириэс Ирак руу шилжүүлж, “Исламын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх талаар мэдэгдэж байсан аж. Мөн энэ сарын 7-нд Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн нөхцөл байдлын талаар ярихдаа “АНУ “эцэс төгсгөлгүй дайн”-аас гарч, цэргүүдээ буцааж авах хэрэгтэй гэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )