“Чингис хаан” хоолны нэрийг өөрчлөхийг япончуудаас шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Японд “Чингис хаан” хэмээх хоол бий. Хонины шарсан махтай энэхүү хоол Хоккайдо зэрэг хойд зүгийн мужуудад алдартай хоол билээ.
 


Өвөр Монголын Ордосын уугуул, Шизүока их сургуулийн профессор О.Цогт “Newsweek” сэтгүүлд “Ким Кардашьяны кимонод уурласан япончууд аа, Чингис хаан хоолныхоо нэрийг өөрчил” гэсэн нийтлэл бичжээ.
 


О.Цогт нийтлэлдээ “Монголчуудын хувьд Чингис хаан бол япончуудын Эзэн хаан шиг эрхэм дээд зүйл. Хоолонд өгч болохгүй хүндтэй нэр. 1980, 1990-ээд оны үед Япон дахь монголчууд энэ хоол яагаад "Чингис хаан" нэртэй юм бэ гэж уурлаж байсныг санаж байна. Япончууд өөрсдөө гадаадад кимоно гэсэн нэрийг ашиглахаар уурладаг. Зургаадугаар сард Америкийн Ким Кардашьян “Kimono” гэсэн дотуур хувцасны брэнд гаргахад япончууд зохиогчийн эрх, хулгай гэж хилэгнэн, 130 мянган хүн эсэргүүцлийн бичигт гарын үсэг зурснаар Ким брэндийнхээ нэрийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон билээ.

Кимоно гэсэн нэр оюуны өмчийн зөрчилтэй юм бол Чингис хаан нэр ч адилхан байх ёстой. Ийм нэртэй монгол хоол байдаггүй. Япончууд муу санаагаар нэрлээгүйг ойлгож байгаа ч бидний хувьд өвөг дээдсээ идэж, идүүлж байгаа мэт санагддаг. Ирэх жил олимп болох гэж байгаа тул өмнө нь энэ нэрийг өөрчлөх хэрэгтэй” гэж бичсэн юм.
 


Чингис хаан нэртэй хоол Японд дэлгэрсэн нь Мэйжи эриний үе. Вашизава Ёшижи, Иноүэ Казүха гэгч хоёр сэтгүүлч хонины махан хоол идэж суухдаа "Монголчууд их иддэг хоол юм гэнэ лээ, Чингис хаан гэж нэрлэе" гэж тогтсон гэдэг. Хятад дахь япончууд дунд энэ нэр тархсаар сүүлдээ Японд шарсан хонины махыг нэрлэдэг болжээ.

“Newsweek” сэтгүүлийн редактор Нагаока “Миний хувьд Ким Кардашьян “Кимоно” гэдэг брэнд гаргахад дургүйцээд байх зүйлгүй. Харин ч тэр Японы соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж байгаа нь мэдрэгдсэн. Энэ нэрээ бизнес, худалдаанд ашиглахаар бүртгүүлэх гэсэн нь буруу байлаа. “Чингис хаан” хоолыг идэж байгаа япончуудын толгойд Эзэн Чингис хаан орж ирдэггүй нь ойлгомжтой” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(66.181.165.91) 2019 оны 12 сарын 27

Japanchuud Chingis Khaanaa ideed Mongolchuud Chingis Khaanaa turul bureer n uuh yumdaa

0  |  0
Зочин (192.82.78.65) 2019 оны 10 сарын 25

Муу сайн самуурайнууд зориуд ингэж нэр өгч байгаа юм.

0  |  0
Зочин (192.82.78.65) 2019 оны 10 сарын 25

Муу сайн самуурайнууд зориуд ингэж нэр өгч байгаа юм.

0  |  0
G@NG(122.25.8.251) 2019 оны 10 сарын 23

Neriig ni hervee solihgui baival MGL-doo bas 1 hoolnii turliig Japan-ii ezen haaniih ni nereer nerleed adilhan shaachih pizda haha.....

0  |  0
Batzandan(150.129.140.251) 2019 оны 10 сарын 23

Chingusiin ued grilen hool garsan

0  |  0
zochin(192.82.65.168) 2019 оны 10 сарын 23

ali deeriin huuchin medeeg shine ym shig l gargahiimdaa haha\n

1  |  0
Top