ХОВД: “Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад” боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Монголын математикийн олимпиадын хороо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Цэцэг сумын ЗДТГ-тай хамтран академич, доктор, профессор Т.Жанлавын нэрэмжит “Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад”-ыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Цэцэг суманд зохион байгуулжээ.

Баруун бүсийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах, Улсын олимпиадад оролцох эрх олгох, шилжин явах цомын эзэн багийг шалгаруулах зорилгоор зохион байгуулсан тус олимпиадад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 6-12 дугаар ангийн сурагчид, бага дунд ангийн математикийн багш нар зэрэг нийт 192 хүн оролцож, мэдлэг оюунаа сорьжээ.

Олимпиадын нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд Увс аймгийн багш, сурагчдын баг, хоёрдугаар байранд Завхан аймгийн багш, сурагчдын баг гуравдугаар байранд Ховд аймгийн багш сурагчид шалгарсан байна. Уг олимпиадад Ховд аймгийн багш сурагчид анх удаагаа шагналт байранд шалгарсан бөгөөд нийт есөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top