“Хотын соёлд манлайлцгаая” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгууллаа

2019 оны 10 сарын 29

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “Хотын соёлд манлайлцгаая” хөтөлбөрийн  анхны үйл ажиллагаа болох илтгэлийн тэмцээн 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдлаа.

Илтгэлийн тэмцээн нь “Хотын соёлд манлайлцгаая” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн оролцогчид

  1. Хот хогийн сав биш.
  2. Залуучууд архи биш амьдралаа сонгож байна.
  3. Ногоон гэрэл цагаан шугам
  4. Бид ОРК биш
  5. Алхаж буй тамхи
  6. Шүлсээ бүү хая.
  7. Нийслэл хот бидний гэр
  8. Би соёлтой иргэн
  9. Соёл надаас эхлэнэ.
  10. Мөрөө тат.
  11. Баянд долигнуур ядууд аархуу зэрэг дэд сэдвүүдээс сонгон өөрийн илтгэлээ хэлэлцүүллээ.

Илтгэлийн тэмцээн нь тэмцээний өдөр илтгэлээ танилцуулах, тэмцээний үеэр илтгэсэн илтгэлээ бичлэг болгон цахим хуудсанд байршуулан түүгээрээ дамжуулан олон нийтэд хотын соёлыг сурталчлах, таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Илтгэлийн тэмцээний үеэр оролцогчдын танилцуулсан сонирхолтой илтгэлүүд тун удахгүй олны хүртээл болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top