Кибер цэрэг бий болгох шаардлагатай гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдсэн байна. Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалтыг тооцжээ. 

Мэргэжлийн байгуулагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд манай улсад  бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгддэг аж. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлэх болжээ. Монгол Улс үүний нэгэн адил бэлтгэгдсэн өндөр, ур чадвар бүхий кибер цэрэгтэй болох нь зайлшгүй шаардлага гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
879(66.181.178.116) 2019 оны 11 сарын 01

ерөнхий сайд нь цэргийн тэргүүн ерөнхийлөгч нь цэргийн командлагч байхаар цэргүүд хоёр эзний зарц болчихно

0  |  0
Hm(49.0.212.96) 2019 оны 11 сарын 01

Hojimdson bn.

0  |  0
ene ch harin zov doo(115.171.198.187) 2019 оны 10 сарын 31

Hudal unen ni medegdehgui ulger zohioj bie bienee harluulj baihaar en chin harin ajil shuu>Ene saihan nertei ajlaa toriin erhemuud mini huviin atgag sedeldee ashiglaj bie bie tagnaj tsagdsan zohiol hergiig ondor tuvshind buu hiigeerei dee.

0  |  0
Top