Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудлын талаар МСНЭ-ээс өнөөдөр /2019.11.01/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа "Хоёр хоногийн өмнө Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Ёс зүйн форумын үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүн сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэгт хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал нууцын зэрэгтэй шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн" хэмээн онцолсон билээ.
Түүнчлэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр МСНЭ-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газарт хандан мэдээлэл, лавлагаа хүссэн боловч хариу ирүүлэлгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин эл асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас дөнгөж сая хариу тайлбар өгч, хэвлэл бага хурал хийлээ.
Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэдэг асуудал өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь ч гарч байсан, тайлбар ч өгч байсан. Эрүүгийн цагдаагийн газрын хоёр албан хаагчийг тагнуулын байгууллагаас шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа зүйл байхгүй. Үнэхээр тагнуулж, чагнуулсан сэтгүүлч байгаа бол гомдлоо цагдаагийн байгууллагад гаргах эрх нь нээлттэй. Дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд, сэтгүүлчийг тагнаж, чагнасан үйл ажиллагаа байхгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
nymdorjiin buunii nohoi
ene zaluu zailuul . nymdorjiin buunii nohoi . . ulaan hamgaalagch bolj dee . . .. ard tvmen iiig teneg gej anduursan bandia . chinii karer 20 ond nymdorjtoigoo . shalbaag bolohoo . medtvgei .