Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, Лабораторийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Урологийн үзлэгийн тасаг, нэг давхрын коридорын хэсэг, Эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж, шинэчлэгдэж өнөөдөр /2019.11.01/ салбарын сайддаа танилцуулав.
Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэнээс 300 сая төгрөгийн ажил улсын төсвөөс хийгдэж, үлдсэн төсвийг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ. Мөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэд шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашид хурууны хээгээр/ авах, хөдөө, орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн цагийг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварын 100 хувь дуусгана. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтийг хийнэ. Иргэд улсын эмнэлгээр тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэх тал дээр ажиллаж байгаа. Иргэд лабораторийн шинжилгээ авахаар дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгчид хүлээдэг учраас иргэд хувийн үнэтэй лабораторид очиж өгдөг. Зарим нь 100 хувь баталгаатай гэж хэлэхэд хэцүү шинжилгээ авчирдаг. Тэгэхээр энэ байдлыг болиулж, эмнэлэгтээ авдаг болох тал дээр манай эмнэлэг ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварын 100 хувь дуусгана. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтийг хийнэ. Иргэд улсын эмнэлгээр тав тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.
Тус эмнэлэг нь энэ жил 94 жилийнхээ ойтой золгож байгаа юм. 800 гаруй эмч, ажилтантай, амбулаторид 59 кабинет, 28 төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 290 мянган хүн үйлчлүүлдэг.
Амбулаторийн эрхлэгч н.Анхтуяа “Амбулаторийн угтах үйлчилгээний орчин төдийгүй үйлчилгээний ажилчдын үйлчилгээний соёлыг дээшлүүлсэн.Өмнө нь цахим бүртгэлийн хоёр жижиг зааланд 1000-3000 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо 200-250 хүний багтаамж бүхий нэг том заалтай, 10 цахим бүртгэж нэг дор үйлчилгээ үзүүлж байна. Жил жилийн дунджаас харахад 500-600 хүнээр өссөн үзүүлэлттэй байна” гэлээ.
Энэ ажлын хүрээнд аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулж “Салбарын хөгжилд хамтдаа” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. олон улсын жишигт нийцүүлсэн тав тухтай орчныг бүрдүүлсэн нь улсын эмнэлгүүдийн хувьд хөгжлийн шинэ үе шат болохуйц үр дүнтэй ажил юм.
Ирэх оны эхний өдрөөс эмч нарын цалинг найман хувь нэмнэ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ эмчилгээ болон техник технологийн сургалтад өндөр хөгжилтэй оронд суралцах хүсэлтэй эмч нарын зардлыг нь даахад бэлэн, мөн эмчилгээний тасгууд болон хурлын танхимд засвар хийхэд нь төсөв суулгахаа амлав.
Эрүүл мэндийН яамны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Нарантуяа эмч нарын хийж бүтээж буй хөдөлмөрийг бодит үнэлгээгээр дүгнэнэ. 10 хүн үзэх, 100 хүн үзэхийн хооронд асар их ялгаа бий. Хийснээрээ цалинждаг болно. Мөн эрүүл мэндийн салбарын эмч нарын цалинг ирэх оны эхний өдрөөс ажилласан жилийн нэмэгдэл 20-25 хувь, үндсэн цалинг найман хувь нэмэхээ мэдэгдэв
Сэтгэгдэл ( 0 )