Хатгал сумын иргэн А-гийн амь насыг аварчээ.
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг жил бүр сумдад ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийдэг ажээ.
Үүн дагуу өчигдөр буюу 2019.11.05-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ажилласан ба энэ үеэрээ сумын иргэн, 26 настай А-д яаралтай мэс засал хийж, хүнд нөхцөл байдлаас бүсгүйн амийг аварчээ.
Хатгал сумын иргэн А савны гадуурх жирэмслэлт гэж оношлогдон, биеийн байдал нь хүндэрч, дуудлага өгсөн байжээ.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч С.Бямбасүрэн, Ч.Батмаа Д.Түвшинжаргал нар хоёр сувилагчийн хамт ажиллаж, яаралтай мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ.
Энэ талаар бид орон нутгийн эх сурвалжаас тодрууллаа. Түүний мэдээлснээр иргэний биеийн байдал сайжирчээ.
Сэтгэгдэл ( 0 )