ДОРНОГОВЬ: Сурагчид өсвөрийн хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр эзэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Орхон аймагт зохион байгуулагдсан өсвөрийн хөгжимчдийн “Уран эгшиг” улсын VII уралдаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор-Эгшиглэн” хамтлаг тэргүүн байр эзэлж, “Шилдэг аймаг”-аар шалгарлаа. Улсын уралдаанд амжилттай оролцож ирсэн хөгжимчид болон удирдсан багш Б.Баттайван, Д.Сүрэн нарыг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсрол, соёл урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгон тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Соёл урлагийн их сургуульд дуу хөгжмийн багшаар орон нутгаас суралцаж байгаа оюутнуудтай гэрээ байгуулан сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд ирэх онд мөн гурван хүүхдийг Дуу хөгжмийн багш мэргэжлээр сургахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top