“Ид шидийн орон 2” төсөл амжилттай хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

"Лантуун дохио" төрийн бус байгууллагаас “Ид шидийн орон 2” төвийг байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. “Ид шидийн орон” төвийн барилга угсралтын ажил нь дуусаж буй ажээ. Уг төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гарааш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм.

Төслийг хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд “Энержи Ресурс” компани дэмжиж нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивласан юм. Түүнчлэн "Лантуун дохио" ТББ-ын гадаад улс дахь салбарууд болон аж ахуй нэгж, иргэд тус төслийг хэрэгжүүлэхэд хандиваа өргөсөөр байгаа юм.

“Ид шидийн орон” төслийг анх санаачлахдаа Улаанбаатар хотын хэмжээгээр хамгийн том, амьжиргааны түвшин доогуур хоёр дүүрэгт эхэлж барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top