"Лантуун дохио" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар Дундговь аймагт өнөөдөр /2022.10.12/ нээлтээ хийж байна. Тус төв Дундговь аймагт байгуулагдснаар 4000 гаруй хүүхдийг зургаан чиглэлийн, 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамруулах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
21 аймагт жишиг болгон байгуулахаар төлөвлөгдөөд буй "Ид шидийн орон Дундговь" салбарын бүтээн байгуулалтад нийтдээ 953 сая төгрөгийн хандив, тусламж шаардлагатай бөгөөд одоогоор барилга 100 хувь дуусахад 87 сая төгрөг дутуу байгаа ажээ.
Энэ оны тавдугаар сард эхэлсэн барилга бүтээн байгуулалт 95 хувьд хүрээд байгаа юм.
Түүнчлэн "Ид шидийн орон Дундговь" салбарын гадна хүүхдийн тоглоомын болоод сагсан бөмбөгийн талбай, 10 мянга гаруй модтой ногоон төгөлийг олон нийтийн тусламжтайгаар барьж байгуулаад байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, Өнөөдөр нээлтээ хийж буй "Ид шидийн орон"-д очиж, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нарт "UB cab" такси үйлчилгээний компаниас үнэ төлбөргүй унаа гаргаж өгөхөө амлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )