Хятад: Тайванийн далбаанаас болж NBA-н шууд дамжуулалтыг тасалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Хятадын цагаар энэ сарын 09-ний өглөө Лос Анжелес Лейкэрс-Майами Хит багийн тоглолтын шууд дамжуулалтыг Тайванийн далбаанаас болж тасалжээ.

Тоглолтын үеэр Staples Center ордны нүүрэн талын суудалд суусан Лейкэрс багийн хөгжөөн дэмжигч Тайванийн далбаа бүхий богино ханцуйтай цамц өмссөн нь камерын дуранд өртөж улмаар шууд дамжуулалтыг тасалсан байна. Зөвхөн энэ тоглолтыг Хятад даяар 25 сая үзэж байсан гэх судалгаа гарчээ.

Хятад даяар цахим орчинд шууд дамжуулах эрх эзэмшигч Tencent компани уг тоглолтын тойм болон давталтыг дамжуулаагүй юм. Tencent компани онцгой эрх эзэмшигчийн хувиар "шууд дамжуулалтын дүрмийг зөрчиж, зохисгүй үйлдэл гаргасан" гэх үнэдслэлээр дээрх шийдвэрийг гаргасан гэж цахим хуудастаа мэдээлжээ. Шууд дамжуулалтыг цуцалсантай холбоотойгоор NBA-н зүгээс албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. БНХАУ-ын Tencent компани book энэ жилээс эхлэн Хятад даяар цахим орчинд NBA-н улирлын тоглолтыг дамжуулах гэрээ байгуулсан юм. Гэрээний хугацаа 2025 онд албан ёсоор дуусна.

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр Хьюстон Рокест багийн ерөнхий менежер Дарил Мори Хонконгийн жагсагчдыг дэмжсэн утгатай жиргээ твиттер хуудастаа байршуулсан маргаан дэгдээж БНХАУ-ын засаг захиргаа NBA-н шууд дамжуулалтыг эх нутагтаа гаргахгүй дээрээ тулсан юм. Харин NBA-н зүгээс албан ёсны уучлал гуйснаар энэ асуудал намжсан билээ.
 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi(202.126.89.125) 2019 оны 11 сарын 13

Dqvartsan uls yum aa toglolt uzej chadaaguidee ulsdaa l gomdoldoo hehe

0  |  0
Top