Өвлийн улиралд iPhone утас унтардаг гэх гомдол их гардаг. Тэгвэл iPhone утсыг хүйтнээс хэрхэн хамгаалах вэ гэх асуултад мэргэжилтнүүд хариу өгчээ.
Хүйтний улиралд iPhone утас унтардаг нь хэвийн зүйл гэж Apple компанийнхан үзэж байна. Учир нь iPhone цельсийн 0-35 хэмийн хооронд ажиллах зориулалттай бол хадгалах нөхцөл нь -20-иос +45 хэмийн хооронд хэлбэлздэг. Тиймээс хэт халуун эсвэл хэт хүйтэн орчинд iPhone Apple компанийн цахим хэрэгслүүд доголдох магадлалтай. Өөрөөр хэлбэл дэлгэцийн мэдрэгч доголдох, зай хурдан суух, утас өөрөө унтарч, асах доголдлууд илэрнэ.
iPhone утсыг хүйтнээс хэрхэн хамгаалах вэ?
iPhone утас нь хөлдсөн тохиолдолд хэрхэх вэ?
Таны утас хүйтэн өвлийг тэсэлгүй "даарч", ажиллахаа больсон мэт шинж тэмдэг илэрч байсан ч хаях хэрэгтэй гэсэн үг биш. Дулаан газар орж, 30-40 минут хүлээгээрэй. Гэхдээ утсаа халаагуур /паар/ дээр тавьж хэрхэв ч болохгүй. Харин ноосон зүйлээр ороох хэрэгтэй. Үүний дараа Hard Reset хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэ тохиолдолд iPhone заавал ажиллаж эхлэх ёстой.
Сэтгэгдэл ( 0 )