Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны Ерөнхий шалгалтыг маргааш /2019.11.16/ 09:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхлүүлэх гэж байна. Төрийн албаны Ерөнхий шалгалт, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг энэ долоо хоногийн амралтын хоёр өдөр зохион байгуулах юм. Харин дүн шинжилгээ хийх чадварыг энэ сарын 21-ний өдөр авахаар болжээ.
Шалгалтыг дор дурдсан хуваарийн дагуу зохион байгуулна
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ:
Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд,
21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ:
Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,
ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ:
Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус авна.
Тухайн өдрүүдэд шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 09.00 цагт нэгэн зэрэг эхлүүлнэ.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах Төв комиссоос мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )