Төрийн албаны удирдах 11 ажлын байрны төлөө 19 иргэн өрсөлдөв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

Төрийн албаны зөвлөлийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс салбарын Төрийн албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Тусгай шалгалтыг зохион байгуулах комиссыг даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга В.Түвшинжаргал, комиссын гишүүдээр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтан, ахлан шинжээч нар томилогдон ажиллаа.

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25-р тогтоолын дагуу Төрийн албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.

Энэ удаа төрийн албаны удирдах 11 ажлын байранд 19 иргэн, төрийн албаны гүйцэтгэх 23 ажлын байранд 36 иргэн нийт 34 сул орон тоог нөхөн тусгай шалгалтад 55 иргэн оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu