Орон нутгийн замд ноцтой осол гарч, хоёр хүн хүнд гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын гуравдугаар багийн Хөх-Овоо гэдэг газарт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд иргэн Т /31 настай, эрэгтэй/ жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашин, Дундговь аймгийн Хулд сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Г /56 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Ниссан Аванте” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/-тай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн А /50 настай, эрэгтэй/, Г /52 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /56 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )