Бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Монгол улс 112 сая га бүхий 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж.

Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байгаа аж.

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан байна. Төвлөрсөн хот суурин газар, мал ихтэй аймгуудад бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн мэдээтэй байгаа бөгөөд бэлчээрийн усан хангамж муудаж, малын тоо толгой 1990 оноос 2018 онд 2.6 дахин өссөн байхад инженерийн хийцтэй худгийн тоо 1.7 дахин буурчээ. Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн бэлчээрт шинээр 1698 цэгт уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байгаа ба 2020 онд инженерийн хийцтэй 450 худаг барьж байгуулахад 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top