Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан нэр бүхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Эдгээр шүүгчийн зургаа нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогдсон гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Улмаар уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дууссан.
Авлигатай тэмцэх газраас Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн. Ийнхүү хэрэг прокурорт шилжээд сарын хугацаа өнгөрч байгаа ба олон хавтаст хэрэг байгаа тул хяналтын хугацаа сунжирч байгааг эх сурвалж мэдээлж байна.
Түүнчлэн уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханыг гадаад улс руу зугтсан гэсэн мэдээллийг зарим сувгаар мэдээлж эхлээд байна. Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад “Ц.Амарсайхан шүүгч эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хил давсан. Хэдийгээр хэргийн холбогдогч боловч хувь хүний эрүүл мэндийн байдал чухал. Эмчилгээ хийлгэж буй өвчний тухайд хувь хүний нууцад хамааралтай учир шалтгааныг хэлэх боломжгүй” гэлээ.
Мөн шүүхээс хувь хүний хүсэлтээс гадна эрүүл мэндийн байдал, эмчилгээ шаардлагатай зайлшгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргадаг гэдгийг онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 10 )
Avulgach hulgaich luivarchid yambalchihiin bna do.
Amerik ruu orgoson avilagch shuugchee avchirch dunguhgui l bna uu MONGOL ULS BOL SUNTHUN ULS SHUU DEE HEN CH TOOHGUI ERENHIILUGCH ERUNHII SAID DEED SHUUHIIN DARGA NARIIG YMAR CH ULS TOOHGUI USA BOL MAI CHI GEED SALAAVCH UGCH BAIGAA BIZ HUURHII MONGOL ORON MINE IIM CH BOLOH GEJ DEE
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
жирийн иргэдийг бол үхэж байсан ч эмчилгээнд явуулахгүй л дэ энэ бол өнөөгийн монголын үнэн төрх
миеэ энхболд гавьяат хуульчийг нухаж өгөөд хүүг нь оргуулсан одоо энэ авлигачин авгайг оргуулав
tend ochood hamsaatnuudaa duudaj uulzaad ugee niiluulj baigaa um bna.
Хогийн авлигачин авгайдаа дээд шүүхээр улайн цайн хэрэг дээр хийлгүүлж явлаа. Дээд шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг бус анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж шийдвэрээ гаргаж байгаан ... Шалтгаан нь мөнгө л дөө
Санаатай л оргуулаад байгаа ш дээ.
puuh urid umun ogt sonsj bgaagui batlan daalt yum aa gdaad bitgii hel gerees barag holduuldggui bzd shvvgch hvniig shvvgch ji shudargaar shvvh blob uu ug ni bol shudraga shvvh yostoi bdg
oorsdoo bol gadaad emchluulne ard tumen dotooddoo emchluulsen bolood taliigaach