Зургаан аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Шадар сайдын гаргасан тушаалын дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа  М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажилласан байна.

Шуурхай бүлэг Булган аймгийн Рашаант суманд Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийж Архангай, Булган,  Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга, дээрх аймгуудын 30 сумын Засаг даргыг оролцуулжээ. Тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг, хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх үүрэг, даалгавар өгсөн байна.

Шуурхай бүлэг гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийн:

-Архангай аймгийн Өгийнуур, Хотонт

-Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд, Цагаандэлгэр

-Завхан аймгийн Баянтэс, Тэс, Түдэвтэй

-Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Нарийнтээл, Өлзийт, Сант, Тарагт, Төгрөг, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Тариалан

-Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.170) 2019 оны 11 сарын 25

Өвөл эхлээгүй байдаг. Малын ялангуяа адуу ямааны тоог хязгаарлахгүй бол монгол цөлийн орон боллоо шүү

0  |  0
Зочин(66.181.176.170) 2019 оны 11 сарын 25

Өвөл эхлээгүй байдаг. Малын ялангуяа адуу ямааны тоог хязгаарлахгүй бол монгол цөлийн орон боллоо шүү

0  |  0
Top