Завхан аймгийн 12 суманд өвөлжилт хүндэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр зудын эрсдэлийн үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 43 суманд өвөлжилт хүндэрчээ.

Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Завхан, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх эрсдэлтэй байдалд байна. Тухайлбал Завхан аймгийн ихэнх нутаг цагаан зудтай байгаа юм. Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанчулуут,  Цэцэн-Уул сум, Эрдэнэхайрхан гэсэн 12 сум цагаан зудтай, өвөлжилт хүндэрчээ.

Завхан аймгийн Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Тэлмэн сумын 20-иод багийн нутаг цас ихтэй, малын бэлчээр мөстсөн байна. Аймгаас малчдын хотонд өвс тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах зэрэг ажлыг зохион байгуулж буй ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top