Нийгмийн сүлжээний Твиттер компани сүүлийн зургаан сар ашиглаагүй аккаунтыг устгахаар боллоо.
Тиймээс уншигч та арванхоёрдугаар сарын 11-ээс өмнө нэвтрэхгүй бол таны хаяг устгагдах юм. Твиттер компанийн зүгээс идэвхгүй аккаунтыг устгах болсноо нэг сарын хугацаанд и-мейлээр мэдэгджээ.
Идэвхгүй аккаунтыг устгасны дараа тухайн хэрэглэгч эргэн сэргээх боломжтой ч өмнөх аккаунтын нууц үгийг ашиглахад алдаа заадаг байдлаар тохируулжээ. Сүүлийн үед идэвхгүй аккаунтаар залилан хийх нь нэмэгдэж байгаа тул ийнхүү устгах арга хэмжээ авч байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )