Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Үүнийг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн форумаас хэвлэлийн хурал хийв. Хуралд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”ТББ, “Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, “Монголын хөгжлийг бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнүүд оролцов. Тэд нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд сөрөг зохицуулалт болсон гэж үзэж байгаа бол хоёрдугаарт төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлийн үр шимийг хүртэж чаддаггүй.
2012 оны сонгуулийн амлалтаас үүдэн 1990-1995 онд ажиллаагүй иргэдээс шимтгэл аваагүй атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд тооцуулан тэтгэвэрт оруулжээ. Мөн 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан атлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль баталсан байдаг. Эдгээр иргэд нь шимтгэлээ нөхөн төлсөн боловч тухайн үеийнхээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод үнээр биш бүр шимтгэл төлж чадаагүй байсан үеийнхээ шимтгэлээр тооцон төлсөн нь том алдаа юм. Тухайн үед 40 мянган төгрөгөөр тооцон 4000 төгрөг төлчихөөд 310 мянган төгрөгийн тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн.
Тодотговол, “Ажилласан жил нөхөн тооцох хууль” хэрэгжсэнтэй холбоотойгоор 600 мянган иргэн улсад ажиллаагүй атлаа ажилласанд тооцогдсон. Мөн 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулсан. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн нь 2012 оноос өнөөдрийг хүртэл 700 тэрбум төгрөгийн тэтгэвэр авчээ. Гэтэл эдгээр иргэд 38-хан тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн. Зөрүү нь 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг Нийгмийн даатгалын сан хүлээж байгааг дуулгах хэрэгтэй.
Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй байгаа бол “Нийгмийн даатгалын сангийн алдагдал сүүлийн дөрвөн жилд огцом өсч, ОУВС-аас манай улсын Нийгмийн даатгалын санг 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Энэ алдагдлаа зохистой түвшинд барихын тулд нэмэх үүрэг өгсөн” гэж Сангийн сайд хэлж байсан. Тодотговол, “Ажилласан жил нөхөн тооцох хууль” хэрэгжсэнтэй холбоотойгоор 600 мянган иргэн улсад ажиллаагүй атлаа ажилласанд тооцогдсон. Мөн 607 мянган иргэн нийгмийн даатгалын төлөгч болж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулсан. Эдгээр иргэдээс 233 мянган иргэн нь 2012 оноос өнөөдрийг хүртэл 700 тэрбум төгрөгийн тэтгэвэр авчээ. Гэтэл эдгээр иргэд 38-хан тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн. Зөрүү нь 600 гаруй тэрбум төгрөгийн алдагдлыг Нийгмийн даатгалын сан хүлээж байгааг дуулгах хэрэгтэй.
Монгол Улсад 103000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн зөвхөн 19 хувь нь хөдөлмөр эрхэлж, 81 хувь нь халамжийн тэтгэврээс өөр орлогогүй хүнд нөхцөлд амьдарч байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж буй мянга, мянган эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, нийгмээс тусгаарлагдсан гэхэд хилсдэхгүй. "Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлд 25 буюу түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь нийт ажилтныхаа дөрөвний нэг хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд төлбөр төлөх тухай зохицуулалттай. Хэрэв ажил олгогч байгууллагыг дэмжиж нийгмийн даатгалд уян хатан хандвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүй 81 хувь багасах болов уу” гэж “Ээлтэй ертөнц” ТББ –ын тэргүүн А.Туяажаргал хэлэв.
Сэтгэгдэл ( 0 )