ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын дуурийн дуулаачийн "Санкт-Петербург” уралдаан болж өндөрлөлөө. Ес дэх удаагийн тус тэмцээнийг энэ жил ЗХУ-ын Ардын жүжигчин Ирина Богачевад зориулан зохион байгуулжээ.
Уралдаанд 15 орны 160 дуучин өрсөлдөж, Монголын дуучин Доржцэдэнгийн Бат-Эрдэнэ тэргүүлсэн байна. Дуучид Санкт Петербург хотын хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс тоглох ёстой байлаа.
Хоёрдугаар байрт Зубаренков Александр, Савченко Артем, Носырева Диана, Балданова Мария нар орж, гуравдугаар байрыг Сергей Севастьянов, Татьяна Снигирева нар эзэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Баяр хүргэе!
Ёстой мундаг. Баяр хүргэе. Дэлхийд нэрээ таниулах гэдэг чинь энэ байна.