Моллаиг Монголын иргэн болсныг IJF мэдээллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Иран Улсын тамирчин Саид Моллаи Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсний дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд иргэншил олгосон талаар өнөөдөр /2019.12.02/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.

Энэ тухай Олон улсын жүдо бөхийн холбоо албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээлэлд “Саид Моллаи -81 кг-ийн жинд 2018 оны дэлхийн аварга бөгөөд 2019 оны наймдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүртлээ дэлхийн чансааны жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тэрбээр Монгол Улсын далбаан дор өрсөлдөхөөр болжээ.

Монголд бэлтгэл хийж байгаа Иран гаралтай Саид Моллаи Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчтэй уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Монгол Улсын харьяат болохыг баталгаажуулсан албан бичиг гардуулав. Саид Молла нь дүрвэгсдийн багийн бүрэлдэхүүнд байхаа больсон бөгөөд энэ арванхоёрдугаар сард Чиндаод болох тэмцээнд Монголын далбаан дор өрсөлдөнө. Мөн Дэлхийн жүдо бөхийн тэмцээнд оролцож, олимпид оролцох эрхээ авахын төлөө өрсөлдөх юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top