Шинжлэх ухааны академи “А” үнэлгээ авлаа

2019 оны 12 сарын 09

Монгол Улсын  Ерөнхий сайдын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу Шинжлэх ухааны академи өнгөрсөн 7 хоногт ажлаа шалгууллаа.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт,  архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд явуулсан энэхүү шалгалтын зорилго нь Архив, албан хэргийн хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшин тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэгджээ.

Ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” гэсэн  4 үндсэн чиглэл бүхий үзүүлэлт, аргачлалын дагуу дүгнэжээ.   

Тус үнэлгээгээр Монгол улсын Шинжлэх ухааны академи 93,2 хувь буюу “А” үнэлгээ авлаа.

Эх сурвалж: ШУА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top