АНУ-ын Пентагон буюу Батлан хамгаалах яамны Байлдааны хөгжлийн командлалын Хими биологийн төв Кибернэтик технологи хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулжээ.
Уг дэд хөтөлбөр 2050 он гэхэд кибернэтик технологийг хөгжүүлж улмаар киборг супер цэрэг бүтээх тухай дурдсан байна. Уг төслийн 205 дугаар хэсэгт хүн болон машиныг хослуулан өндөр хүчин чадалтай зэвсэглэл бүтээх агуулгыг багтаасан юм.
Одоогоор энэ талын дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд туйлын хомс байна. Холливудын олон кинонд энэ тухай дүрсэлсэн янз байдлаар л олон нийт ойлгож байгаа юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам хиймэл оюун, үүлэн тооцоолол, machine learning буюу өндөр түвшний механикжуулалт, хиймэл бодит байдал болон өргөтгөсөн бодит байдлын технологийн судалгааг эхлүүлсэн билээ.
Одоогоос яг хоёр сарын өмнө Батлан хамгаалах яам Amazon компанитай энэ төрлийн салбарт ажиллах 10 тэрбум ам.долларын хэлцэл хийсэн ч улс төрийн шалтгааны улмаас түр саатаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
TEGEED 10 MIN BATTEREIN DUUSAAD KONETS FILM