ОХУ-ын Амур мужийн Тынды хотын дүүргийн шүүх алттай оймс олж, өөртөө үлдээсэн 61 настай иргэнд нэг жил найман сарын тэнсэн харгалзах ял оногдуулжээ.
Магадан хотод оршин суугаа эл эрэгтэй 2019 оны дөрөвдүгээр сард бөөрөнхий хэлбэртэй долоон ширхэг гулдмай бүхий хоёр оймс олсон байна. Шинжээчдийн дүгнэлтээр энэ нь нийт 3.5 кг цэвэр алтны агууламжтай алт, мөнгөний хайлш байжээ. Оросын Төв банкны тогтоосон ханшаар үнэт металл нийт 9.3 сая гаруй рублиэр үнэлэгдэх гэнэ.
Үнэт олзоо тэрбээр хадгалж байгаад хожим нь Тынды хотод авчирсан ба тэнд нь Амур мужийн Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд түүнийг саатуулсан байна. Тэрбээр хожим нь гэмээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )