Монблан ууланд найман жилийн өмнө маргад, биндерьяа, бадмаараг зэрэг эрдэнийн чулуу бүхий хайрцаг олсон Францын уулчин /нэрийг нь нууцалсан/ эрдэнэсийн талыг авахаар болжээ.
Уулчин эл эрдэнэс нуусан төмөр хайрцгийг 2013 онд Монблан уулын цасанд олжээ. Эрдэнэс бүхий саван дээр “Энэтхэгт үйлдвэрлэв” гэсэн бичиг байсан аж. Тиймээс Францын эрх баригчид хагас зуун жилийн өмнө Монблан ууланд осолдсон онгоцны зорчигчийнх гэж таамаглажээ.
Азтай уулчин Францын хуулийн дагуу олзоо цагдаад өгч, эрдэнэсийн эзний ар гэрийнхэн олдохыг тэвчээртэй хүлээсэн байна. Гэвч эрдэнэсийн эзэд олдоогүй тул найман жилийн дараа Шамони хотын эрх баригчид хуулийн дагуу олзыг хуваах болжээ. Уулчинд ногдох эрдэнэсийн талынх нь үнэ нь 150 мянган еврод хүрэх гэнэ.
Өнгөрсөн зуун Монблан ууланд Энэтхэгийн хоёр онгоц осолдож байжээ. 1950 онд болсон ослоор 48 хүн амиа алдсан бол 1966 онд 117 хүн амиа алдаж байв.
Францын эрх баригчид энэхүү эрдэнэс Энэтхэгийн Мумбай хотоос Нью Йорк руу чиглэж явсан хоёр дахь онгоцны зорчигч авч явсан гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )