АНУ-ын эрдэнэс хайгч Эрик Шмитт гэгчийг далайд живсэн хөлөг онгоцны алтан зооснуудыг худалдсан хэрэгт сэжиглэж байна гэж CBS News мэдээлжээ.
Олон жилийн турш Шмитт Флоридагийн эрэг орчим эрдэнэс хайж байжээ. Тухайн бүсэд 1715 онд хүчтэй хар шуурганы үеэр Европ руу үнэт чулуу, металл тээвэрлэж байсан Испанийн 11 хөлөг онгоц живсэн байна. Олон жилийн дараа эдгээр хөлгийн зарим хэсэг, хэлтэрхийнүүд илэрсэн ч ачаа тээврийг нь дээш гаргаж чадаагүй байна. Олз хайгчид аюултай гэж үздэг энэ бүсэд алт, мөнгө олсоор байдаг гэнэ.
2015 онд Шмиттийн хамаатнууд далайн ёроолоос 4.5 сая ам.доллароор үнэлэгдэх 101 алтан зоос гарган авчээ. Флорида мужийн хуулиар олзны 20 хувийг улсын музейд тушаах үүрэг хүлээдэг ч Шмитт 50 зоосыг нуун, хар зах дээр худалдахыг завдсан байна. Хууль хүчнийхэн Шмиттийн худалдан авагчдаас 37 алтан зоосыг хураан аваад байгаа бөгөөд 13 алтан зоосыг хайж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )