СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хадлангийн өвс боогчинд хавчуулагдан, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Төв аймгийн Заамар суманд хадлан бэлтгэж байсан иргэн осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Цээл сумын харьяат, 35 настай эрэгтэй З хадлангийн талбайдаа өвс боож байгаад тракторын өвс боогч төхөөрөмжид хавчуулагдаж, хүнд гэмтэн нас барсан байжээ.

Хэргийн газрын шалгалтаар талийгаачийн хувцас төхөөрөмжид орооцолдсоны улмаас уг осол гарсан нь тогтоогдсон ба хөл гар нь таслагдсан байдалтай нас барсан аж. Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба иргэд техник тоног төхөөрөмжтэй харьцахдаа гарч болох эрсдэлээс сэргийлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг санууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top