Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” (2019-2020) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.
Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, үр дүнгээр тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэхэд оршиж байгаа юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
- Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад харьцуулсан шинжилгээ хийх арга зүй, аргачлал
- Үндсэн хуулийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа холбоо, харилцан хамаарал
- Үндсэн хууль ба Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт
- Үндсэн хууль ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн уялдаа холбоо, харилцан хамаарлын асуудлууд
- Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөл боловсруулах, батлах үйл явцын эх бичвэрт тулгуурлан судлах нь
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх боловсруулах уялдаа холбоог хангах асуудал нөлөөлөл
|
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ
Эрдэм шинжилгээний бага хурал
Хөтөлбөр
ᠲᠣᠭᠲᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠢ ᠬᠥᠭᠵᠢᠯ ᠪᠠ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ
|
|
Нээлт
|
|
1000 – 1005
|
ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
|
|
|
|
|
1005 – 1010
|
Дурсгалын зураг татуулах
|
|
|
|
|
|
Хурал даргалагч:
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн
|
|
|
|
|
1010 – 1030
|
Монгол Улсын Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хангах асуудалд
|
|
|
МУИС-ийн Эмерит профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн зөвлөх,
академич С.Нарангэрэл
|
|
|
|
|
1030 – 1045
|
Төрийн байгуулал, түүний тогтолцооны талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал
|
|
|
Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч,
доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар
|
|
|
|
|
1045 – 1105
|
Үндсэн хууль дахь Улсын Их Хурлын тогтвортой байдал
|
|
|
ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал
|
|
|
|
|
1105 – 1125
|
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ба Засгийн газрын тогтвортой байдал
|
|
|
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор О.Мөнхсайхан
|
|
|
|
|
1125 – 1140
|
Асуулт, хариулт
|
|
|
|
|
1140 – 1150
|
Цайны завсарлага
|
|
|
|
|
1150 – 1210
|
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал
|
|
|
Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга,
доктор (Ph.D), дэд профессор А.Мөнхболд
|
|
|
|
|
1210 – 1230
|
Тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй субъектив хүчин зүйлс
|
|
|
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, доктор (Ph.D), профессор Д.Батмөнх
|
|
|
|
|
1230 – 1250
|
Монгол дахь улс төрийн намын төлөвшил ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт
|
|
|
Стратеги академийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Ц.Мөнхцэцэг
|
|
|
|
|
1250 – 1300
|
Асуулт, хариулт
|
|
|
|
|
1300 – 1330
|
Хэлэлцүүлэг
|
|
|
|
|
Хаалт
|
|
|
1330 – 1335
|
ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
|
|
Сэтгэгдэл ( 0 )