ШУУРХАЙ: Б.Махбалын хэргийг МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт найман удаа хойшлогдсон уг хурал өнөөдөр /2019.12.13/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэлж, шүүгч нар шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байсан юм. Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.139) 2019 оны 12 сарын 15

Хуульч залууг алсан алуурчин гэдгийг олон тумэн мэднэ.3 хуухэд унчирч.залуу бусгуй бэлбэсэн бсон.Хуний амьралыг суйруулсэн нугэлт хунд шуух шударга шийтгэнэ гэдэгт бугд чих тавин анхаарч бгаа.

0  |  0
Irgen(58.182.212.233) 2019 оны 12 сарын 14

Yu l bolood baina. Uhsen hunii hohi amdiin zol gedeg ug baidag. Hairan saihan zaluug, muruuruu ajilaa hiij yavhad ni alchihaad . Odoo uuruu hohirogch ch geh shig Yu yariad l baina daa

0  |  0
сагд(192.82.69.191) 2019 оны 12 сарын 13

Шүүх хэргийг замхаруулах шатандаа явж байгаа юм байна. 8 удаа хойшлогдсон байна гэхээр дундуур нь ”Но” гэж юм орж байгаа биз дээ

0  |  0
Batzandan(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

Munkhnaran eejee munkhnaran eejee munkhnaran eejee munkhnaran eejee

0  |  0
Top