Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц эмгэгийн сэргээн засах тусламж, үйлчилгээний тасаг гэж бий. Тус тасаг нь 1970-аад онд үүсгэн байгуулагдсан ч 2001 оноос өргөн хүрээтэй хөгжиж эхэлжээ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хамгийн гол эмчилгээ бол хуучны уламжлалт эмчилгээ буюу эм, тарианы эмчилгээ боловч сүүлийн үед сэргээн засах эмчилгээг чухалчилдаг болж байна. Сэргээн засах эмчилгээ нь европын оронд 1940-өөд оноос хөгжжээ.
Сэтгэцийн өвчтэй хүн эмчилгээнд явсан ч чадварууд нь алдагдсан байдаг учир сэргээн засах шаардлагатай байдаг. Энэ эмчилгээний гол зорилго нь алдагдсан чадварыг нь эргэж сэргээх, шинээр ур чадвар бий болгодог. Сэтгэцийн өвчин бол удаан хугацаанд эмчлэгддэг. Тиймээс хийж байсан дадал, зуршил нь алдагдаж, мартах бэрхшээл учирдаг. Сэтгэцийн өвчин нь удамшдаг, удамшдаггүй гэж олон янз бий. Сэтгэцийн эрүүл мэндийн хуульд тэд төгс үйлчилгээ, тусламж авах эрхтэй бөгөөд тэдний хамгийн том бэрхшээл бол нийгмээс тусгаарлагдмал байдал юм. Тэд нийгмийн халамж үйлчилгээ авч чадахгүй, нийгмийн дунд орж, хамт олон дунд ажиллаж, сурч хөдөлмөрлөх эрх нь хаагдмал байна. Энэ шалтгаанаас болоод нийгмээс ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, нийгэмшлийн зогсонги байдалд орох шинжүүд түгээмэл тохиолддог. Тус тасгийн эмчилгээний үндсэн зорилго бол тэднийг нийгэмшүүлэх, бусдын нэгэн адил амьдруулах, өөрийгөө аваад явах чадвар суулгах зорилготой. Мөн түүнчлэн хүмүүс хоорондын харилцааны наад захын болгох юм. Гэвч нийгэм тэднийг хүлээж авахад бэлэн үү?
Харин сэтгэл сэрдхиймээр мэдээ нь сүүлийн үед сэтгэцийн эмгэгтэй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь хүн амын өсөлттэй холбоотой төдийгүй нийгмийн хөгжил, хүмүүсийн сэтгэл зүйн өөрчлөлт, техник технологийн эрин зуун энэ өвчлөлийг даамжруулж байгаа юм. Хөгжингүй орнуудад энэ өвчнийг хөгжил дэвшлийн өвчин гэдэг. Жишээлбэл, компьютер, гар утасны хөгжлийг дагаад сөрөг үйл явц гарч байгаа нь хүүхдийн дэлгэцийн дон, томчуудын фээсбүүкийн донтолт гээд тусдаа шинэ төрлийн өвчний онош гарч ирж байна шүү дээ.
Сэтгэцийн эмгэгтэй хүний тоо жилээс жилд өсөж байна
Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь 15 төрлийн эмчилгээтэй ба 10 гаруй мэргэжлийн эмч ажиллаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн амбулаторид эмчлүүлэгсдийн хурц үе нь дарагдаад сэргээн засах тусламж, үйлчилгээний тасаг руу шилждэг ажээ. Сэргээн засах төвд эмчлүүлээд гарсныхаа дараа өвчтөн эмнэлэгт өдрөөр эмчлүүлэх эмчилгээ ирж хийлгэдэг. Сэргээн засах тусламж, үйлчилгээний тасагт жилд 1100-1400 өвчтөн хамрагддаг. Сүүлийн гурван жилд үр дүнг нь тооцож үзэхэд 60-аад хувь нь алдагдсан чадвараа сэргээж байгаа нь сайшаалтай.
Харин сэтгэл сэрдхиймээр мэдээ нь сүүлийн үед сэтгэцийн эмгэгтэй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь хүн амын өсөлттэй холбоотой төдийгүй нийгмийн хөгжил, хүмүүсийн сэтгэл зүйн өөрчлөлт, техник технологийн эрин зуун энэ өвчлөлийг даамжруулж байгаа юм. Хөгжингүй орнуудад энэ өвчнийг хөгжил дэвшлийн өвчин гэдэг. Жишээлбэл, компьютер, гар утасны хөгжлийг дагаад сөрөг үйл явц гарч байгаа нь хүүхдийн дэлгэцийн дон, томчуудын фээсбүүкийн донтолт гээд тусдаа шинэ төрлийн өвчний онош гарч ирж байна шүү дээ. Мөн хотжилтын өвчин гэдэг нэр төрөл гарч ирж байна. Олон мянган жил нүүдлийн мал ахуй эрхлэн амьдарч байсан ард түмэн нэг уулан дунд бөөгнөрөөд, шаваараад ирэхээр учир зүйгээ олохгүй бачуураад, стртесстээд байгаа нь сэтгэцийн хямралын суурь болж байна. Нөгөө талаар сэтгэцийн төрөлхийн өвчин маш их гарч байгаа явдал. Архидалт, мансуурал зэрэг буруу дадал зуршлаас үүдсэн төрөлхийн өвчтэй хүүхдүүд их төрж байгаа нь энэ төрлийн өвчлөлийн тоог нэмэгдүүлж байгаа ажээ.
Өндөр хөгжилтэй орнууд сэтгэцийн эмнэлгээ хааж эхэлсэн гэв
"Манайхан сүүлийн үед гадаад руу яваад эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаад суржээ. Хөгжингүй орны үйлчилгээг авсан хүмүүс жишиг үйлчилгээг хүсэж ирж байгаа нь ач холбогдолтой шалтгаан. Хүмүүс орчин цагт хэвтэж эмчлүүлэхээс татгалздаг болжээ. Итали улсад сэтгэцийн эмнэлэг огт байхгүй болсон. Саяхан Өмнөд Солонгост очиход сэтгэцийн эмнэлгүүд нь эхнээсээ хаагдаж байна. Өөрөөр хэлбэл нийгэм, хамт олонд нь тулгуурлаад сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг болж байна. Яваандаа манай оронд энэ жишгийг дагана гэж найдаж байна" гэж тус тасгийн эрхлэгч О.Буянхишиг хэлэв.
Монгол Улсын хувьд бусад оронтой харьцуулбал асар том ялгаатай. 2001 онд Герман улсад суралцаад ирсэн тус тасгийн эрхлэгч О.Буянхишиг эмчийн нутагшуулсан эмчилгээ, үйлчилгээ бол сэргээн засах тусламж, үйлчилгээний тасаг юм. Тэр үедээ нэлээн эрчимтэй явж ирсэн ч сүүлийн үед эрч нь суларчээ. Энэ нь Нийгэм хамгааллын яам нь тусдаа буюу тогтолцоо нь буруу байгаад учир бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс орхигдчихдог. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр бие махбод талаас нь дүгнээд байдаг бол сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орхигдуулчихсан. Нийгэм хамгааллын яамнаас ирдэг халамж, үйлчилгээ, нийгмийн тусламж тэдэнд хүрдэггүй талаар О.Буянхишиг эмч учирлаж байв. Нийгэмд нь эдгээр хүмүүсийг байлгаж, тохирсон хөдөлмөр эрхлүүлэх, зуучлах нь Нийгэм хамгааллын яамны үүрэг гэдгийг ч тэр онцолсон юм.
Орон нутаг, дүүрэг бүрд нийгмийн сэргээн заслын боловсон хүчин шаардлагатай байна
Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмчилгээ, тусламж үйлчилгээний 70 гаруй хувь нь нөхөн сэргээх тусламж үйлчилгээ буюу нийгэмд тулгуурласан тусламж үйлчилгээ байх ёстой. Мэдээж бага хэмжээний эмийн үйлчилгээ байна. Зүй нь дүүрэг бүрд, ходоо орон нутаг бүрд нийгмийн ажилтан хариуцаж, өргөжүүлэх хөгжүүлэх шаардлагатай байна. Хаа байсан Баянхошуунаас Шархад руу эмчилгээ хийлгэх гээд ирж буцахад нэг өдөр өнгөрдөг аж. Тиймээс дүүрэг бүрд зайлшгүй сэтгэц, нийгмийн сэргээн заслын боловсон хүчнийг бэлтгэж ажиллуулмаар байгааг энэхүү нийтлэлдээ дурдахгүй өнгөрч боломгүй.
Сэргээн засах тусламж үйлчилгээний тасагт өвчний оноштой ирсэн хүмүүстээ хамгийн эхэнд үнэлгээ хийдэг. Ямар чадвар нь алдагдсан байна вэ гэдгийг нь тодорхойлж сэргээн засах эмчилгээ хийдэг. Жишээ нь, зураг зурах, хөгжим тоглох, бичиж, уншиж сурах, юм нэхэх, шүрэн урлал хийх, гадаад хэл заах гээд тухайн өвчтөнд тохирох бүхий л хичээл ордог. Цэцэрлэгийн багш шиг юу л бол юу заана шүү дээ. Эмч нар багш, асрагч, найз, ээж, хөгжимчин, зураач гээд тал бүрийн чадвартай байх ёстой. Тус тасагт "Чимэглэх өрөө", "Шүр урлал", "Ном эмчилгээ", "Үсчин гоо засалзүйн эмчилгээ", "Зураг эмчилгээ", "Оёдол эмчилгээ", "Хөгжим эмчилгээ" гэсэн ангиуд байдаг. Ангиудаар орж сонирхоход гар урлал хийхээр хичээж буй өвөө, дуу сурахаар шамдаж буй залуу, цэвэр сайхан бичгээрээ гайхагдсан бүсгүй, англи хэл сурч буй эмээ гээд төрөл бүрийн өвчтөн тус тусын хичээлдээ мэрийгээд тун чиг завгүй байлаа. Тэдний зарим нь шүрэн урлалыг төгс эзэмшээд лангуу нээгээд бизнес эрхэлж байгаа гэнэ, зарим нь бичиг үсэг сураад шүлгийн ном гаргасан гэнэ, зарим нь дуу дуулж сурсан гэнэ. Бүгд л завгүй. Тэд өөрийгөө хөгжүүлж, нийгэмших гэж хичээж байгааг нүдээр үзээд тэднийг нийгэм нь хүлээж авахад бэлэн үү? гэдэг асуултыг ахин дахин өөрөөсөө асууж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )