АНУ-ын Засгийн газрын агентлаг “Загас агнуур, зэрлэг байгалийн хороо” Ерөнхийлөгч Доналд Трампын хүү Монголд аргаль агнахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнэжээ. Аялсан улс орныхоо зохих ёсны зөвшөөрөл авч агнасан нь тогтоогдсон тул энэ асуудлаар дахин шалгалт явуулах үндэслэлгүй гэж тайланд дурдсан байна.
“Бидэнд ирсэн баримт, мэдээлэл дээр үндэслэн Доналд Трамп Жр хууль бусаар агнасан тухай асуудлыг дахин шалгах ямар нэгэн үндэслэл алга” гэж АНУ-ын Загас агнуур, зэрлэг байгалийн холбооны төлөөлөгч Кристиан Майстэр ярьжээ.
Мэргэжлийн шинжээчид Доналд Трамп Жр нь холбогдох зөвшөөрлийн дагуу аргаль агнаж, улмаар Америк болон Монголын хууль тогтоомжид заасны дагуу импортын зөвшөөрөл авсан гэж дүгнэжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Доналд Трамп Жр Монгол Улсад аяллаар явж байхдаа аргаль агнасан нь талаар "ProPublica" цахим хуудас мэдээлсэн нь Америкийн олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулсан юм. Улмаар АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төвийн хүсэлтээр, шаардлагаар Загас агнуур, зэрлэг байгалийн хороо Доналд Трамп Жр-д холбогдох хэргийг шалгахаар болсон билээ.
АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төвөөс Доналд Трамп Жр зөвшөөрөл авсан эсэх, энэ асуудлаар Америк болон Монголын хооронд ямар нэгэн хэлэлцээ явагдсан эсэхийг АНУ-ын Загас агнуур, зэрлэг байгалийн хорооноос шаардсан билээ. Түүнчлэн зөвшөөрөл авах, аялалтай холбоотой хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан болохыг ч нэмж судлуулах шаардлагаа АНУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлээд байсан юм.
Анх гомдол гаргасан АНУ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах төв энэ шийдвэрийн магадлагаатай танилцахыг хүсвэл хуульд заасан ёсоор танилцуулахад бэлэн гэдгээ АНУ-ын Загас агнуур, зэрлэг байгалийн хорооноос мэдээлжээ.
Өмнөх мэдээлэлтэй холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү!
Сэтгэгдэл ( 3 )
Solioroh yumaa/ Delhii niiteeree ene helmegduuleltiin esreg negdeh heregtei yum bn. Buh l ulsad iim her
Tsarailag zaluu
ENE YAMAR TRUMP BISH HEN ZUVSHUURUL UGUVUU