ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2019 оны 12 сарын 23

Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

  • Аргын тооллын: 2019.12.23, Даваа гараг
  • Билгийн тооллын: 27
  • Наран ургах шингэх: 8.40-17.02
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр : амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top