Хятад улс АНУ-ын аль ч цэгт хүрэх пуужин туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

БНХАУ-ын зэвсэгт хүчин АНУ-ын аль ч цэгт хүрэх чадалтай шинэ төрлийн усан доор байрлалттай JL-3 баллистик пуужин туршлаа гэж The Washington Times сонин мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтыг Шар тэнгисийн баруун хойд хэсэгт Бохай буланд энэ сарын 22-ны өдөр хийжээ. Пуужингийн хөдөлгөөнийг АНУ-ын тагнуулын хиймэл дагуулууд ажиглаж байсан байна.

Энэхүү сургуулилтыг Хойд Солонгос алсын зайн тусгалтай ижил төрлийн пуужин харвасны дараа гүйцэтгэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Энэ нь сүүлийн хоёр жилд хийж буй JL-3 пуужингийн дөрөв дэх удаагийн туршилт юм гэж The Washington Times сонин онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top