Хойд Солонгос тэнгис рүү пуужин харвалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

БНАСАУ өнөөдөр өглөө богино зайн тусгалтай хоёр пуужин харважээ. Пуужингууд 430 км зай туулан, 50 км өндөрт хүрч, Япон буюу Дорнод тэнгист унажээ.

Өмнөд Солонгосын тал Хойд Солонгос богино зайн тусгалтай баллистик пуужинг тус улсад энэ өдрүүдэд болж буй цэргийн хээрийн сургуулилттай холбоотой харвасан байх магадлалтай гэж таамаглаж байна.

Саяхан энэ бүсэд Ким Жон Ун ажилласан бөгөөд энэ өдрүүдэд Хойд Солонгост цэргийн зуны сургуулилт болж байгаа. Нөхцөл байдлыг ажиглаж байна гэж БНСУ-ын штабуудын дарга нарыг нэгдсэн хорооны төлөөлөгч мэдэгджээ.

Эхний пуужинг орон нутгийн цагаар 05.34 цагт харвасан бол хоёр дахь пуужинг 05.57 цагт Вонсан боомт хотын орчмоос харважээ.

Цэргийнхний үзэж буйгаар энэ төрлийн пуужинг Хойд Солонгос энэ оны тавдугаар сард туршиж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top