Хойд Солонгос баллистик пуужин харвав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өнөөдөр өглөө Хойд Солонгосын нутаг дэвсгэрээс хоёр баллистик пуужин харвалаа гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдээлжээ. Пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна. Пуужингууд 100 метрийн өндөрт хөөрч, 420-430  км зай туулсан байна.

БНСУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хороо БНАСАУ нэг бус пуужинг Япон тэнгисийн зүг харвасныг баталжээ.

Энэ нь Хойд Солонгосын зүгээс энэ онд харваж буй анхны баллистик пуужин, пуужин харвасан  хоёр дахь тохиолдол юм. Үүнээс өмнө Хойд Солонгос энэ сарын 21-нд Шар тэнгисийн зүгт хоёр далавчит пуужин харвасан юм.

Хамгийн сүүлд Хойд Солонгос өнгөрсөн оны гуравдугаар сард баллистик пуужин харваж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top