Цэцэрлэгийн харуул ажлын байрандаа амиа хорложээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлд согтуу хүн хүзүүгээ зүсчихлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт ажиллаж, амь хохирогчийг Завхан аймгийн харьяат 44 настай эрэгтэй Д болохыг тогтоожээ. Талийгаач нь тус цэцэрлэгийн түр ажилтан байсан гэх мэдээлэл байна. Урьдчилсан байдлаар талийгаач нь өөрийгөө хүзүүн тус газраа нэг удаа зүсэж гэмтээсний улмаас их хэмжээний цус алдаж нас барсан болох нь тогтоогджээ. Улмаар хэргийн газраас, цусны дээж, архины шил, шар айргийн сав зэргийг хураан авч Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.27.94) 2019 оны 12 сарын 30

манай цэцэрлэгийн харуул амь насаа алдсан асуудал гараагүй.энэ мэдээ ташаа мэдээлэл байна.Энийг бичсэн хүн сайн судалж мэдээлэл тавиач

0  |  0
зочин (103.212.116.56) 2019 оны 12 сарын 30

ийм балай архичингуудыг хүүхдийн цэцэрлэгт ажиллуулаад байхдаа яахав дээ хүүхдийн цэцэрлэгт ямар хүн ажиллуулахаа сонгооч дээ ажилгүй хүмүүс зөндөө л байх юм худлаа садан төрөл танилаа авдаг биз дээ

2  |  0
мѳнх(202.126.89.54) 2019 оны 12 сарын 30

Эргүү сда хүүхдийн цэцэрлэгт амь тавиад байхдаа яадаг юм

2  |  0
Top