Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны тавдугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн. Тус тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өчигдрөөс /2020.01.01/ нэмэгдлээ.

Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байсан бол энэ оны эхнээс ийнхүү 420 мянган төгрөг болж байна.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 10 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил гүйцэтгүүлсний цалин хөлсний хамгийн доод хэмжээ бөгөөд үүнийг хоёр жил тутам шинэчлэн тогтоож байхаар хуульчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top