Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлж байна. Дуурийг Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори удирдан тоглуулна. Тэрбээр Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа ирж, тоглолтууд уридаж байгаа юм.
Тодруулбал, Стефано Салватори Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтоор нь симфони найрал хөгжим удирдаж байлаа. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулж, үзэгчидтэй дахин уулзсан. Мөн 2018 онд УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтын удирдан тоглуулж байсан.
Тэрбээр энэ сарын 07-нд Монголд ирэх бөгөөд тоглолт энэ сарын 11, 12-нд 17:00 цагт болно.
Сэтгэгдэл ( 1 )
2020 oni duurin togloltin huvaar garsan uu