Оны эхний өдрүүдэд хот, орон нутагт нийт таван хүн боомилж амиа хорлосон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтууруулах, мансууруулах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд эрэгтэй хүн боомилж нас барсан хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
Амь хохирогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 35 настай эрэгтэй Ц.Э гэгч байсан бөгөөд тэрээр тус газрын тахианы байранд хоолойгоо боож, амиа егүүтгэсэн байжээ. Талийгаач нь архидан согтуурах, мансуурах донтой тэмцэх тус газарт албадан эмчилгээнд хамрагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд ар гэрийнхнийгээ харах хүсэлгүй байгаа талаараа ярьж байсан тухай мэдээлэл байна.
Талийгаачийн үхэлд гаднын ямар нэг нөлөө байхгүй болох нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон ба урьдчилсан байдлаар донтолтын үе шатыг даван туулахад хүндрэлтэй байсан нь түүнийг ийн амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )