ДОРНОГОВЬ: Насан туршийн боловсролын төвийг байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн насан туршийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, эрх зүй, экологи, амьдрах ухааны боловсролыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх “Насан туршийн боловсролын төв”-ийг Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийг түшиглэн байгууллаа.

Тус төв нь дөрвөн орон тоотой сургалтын үйл ажиллагааг явуулах бөгөөд сумдын насан туршийн боловсролын нэгжийг мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, орон нутаг дахь насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, судалгаа хийх, төрийн болон төрийн бус байгууллага, дотоод гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг насан туршийн боловсролын хүрээнд зохицуулах, иргэдэд тасралтгүй боловсролын үйлчилгээ үзүүлэх юм.

Өнгөрсөн онд 2019 онд 75  иргэний бичиг үсгийн чадварыг дээшлүүлж, гэр бүлийн  болон, иргэний, гоо зүйн болон ёс суртахуун, амьдрах ухаан зэрэг сургалтуудад нийт 13876 иргэнийг хамруулсан байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХҮНД СУРТАЛ(202.21.124.130) 2020 оны 01 сарын 10

дарга.

0  |  0
Top