Хятадад дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг замд гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10


БНХАУ-ын Бээжин, Хаалган хотуудыг холбосон жолоочгүй суман галт тэрэг өнөөдөр /2020.01.10/ анх удаа замд гарлаа.

350 км/ц хурд авах хүчин чадалтай тус галт тэрэг дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг юм.

Энэхүү шинэ үйлчилгээг 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын бэлтгэл ажлын хүрээнд нэвтрүүлж байгаа бөгөөд Олимпын гол гол тэмцээнүүд болох Бээжин, Хаалган хот хоорондын зорчих хугацааг 3-1 цаг хүртэл богиносгож байгаа юм. Зарим галт тэрэг 173 км зайг 45 минутад туулна. Бээжин-Хаалган чиглэлийн төмөр зам анх 1909 онд нээгдэж байсан ба зорчих хугацаа найман цаг үргэлжилдэг байжээ.

Жолоочгүй суман галт тэрэгнүүд зогсоол дээр хуваарийн дагуу автоматаар зогсож, галт тэрэгний буудал хоорондын хурдны хязгаарлалттай уялдуулан хурдаа өөрөө тохируулах юм. Гэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс галт тэрэг хүний хяналт дор явах аж.

Хурдны төмөр замыг барих ажлыг дөрвөн жил гүйцэтгэжээ. Галт тэрэг өвлийн спортын хэрэгслийг хадгалах, 5G хяналтын самбар, ухаалаг гэрэл, 2500 гаруй аюулгүйн мэдрэгч, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хураагддаг суудал зэргээр тоноглогджээ. Царайгаар таних технологи болох роботууд зорчигчдод бүртгүүлэх, ачаагаа бүртгүүлэх, чиглэлээ олоход нь туслах гэнэ. 2022 оны Олимпын үеэр Хэбэй мужийн Хаалган хотод сноуборд, цанын тэмцээнүүд болох юм.

Хятадын хурдны төмөр замын сүлжээний нийт урт 35410 км үргэлжилдэг бөгөөд Бээжин, Хаалган хот хооронд өдөрт 30 рейс явж байна.

2019 оны долоодугаар сард Хятад улс 800 км/ц хурдтай суман галт тэрэг ашиглалтад оруулах төлөвлөгөөг танилцуулсан. Хятадын Сычуань мужийн Чөндү, Чунчин хот хоорондын галт тэрэг 600-800 км/ц хурдлах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Usanbolor(66.181.161.72) 2021 оны 12 сарын 12

Хятад гэж юу байхав. Германаас Бенз-ийн 10 хурдны галт тэрэг оруулаад, эрэг боолтоор нь задлаад яг адилхан үйлдвэрлээд угсраад, манайх хурдны галт тэрэг хийчихлээ гэж зарлаж байсан даа. Анжела Меркел уурлаж, Бенз гэрээгээ цуцалж байсан цаг саяхан. хэхэхэ Хятадын хөгжлийн нууц угаасаа энэ ш дээ.

1  |  0
Top