Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрээр хуурамч аккаунт ажиллуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр барьсан хуурамч хаягнаас үндэслэлгүй мэдээлэл бэлтгэн, сошиал орчинд түгээх болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг анхааруулжээ.

Тэрбээр “Сүүлийн үед улс төрийн зорилгоор хуурамч хаягаас сошиал орчинд энэ мэт худал мэдээлэл түгээх боллоо. Бусдыг хуурах, мэхлэх үйлдлийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа болно. Цаашид иргэд та бүхэн мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж шалгаж байхыг хүсье. Жич: Фэйсбүүкийн цэнхэр тэмдэглээгээр баталгаажсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны хаяг болно” хэмээн мэдээлсэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top