#1 ДОНОРУУДЫГ АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ОУВС-ТАЙ ОЙЛГОЛЦОХ ХЭРЭГТЭЙ
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш 1 тэрбум 230 сая орчим ам.доллар шилжиж орж иржээ.
ОУВС-гийн хөтөлбөр дууссаны маргааш бид хаачих вэ! гэдэг асуудлыг манай сонин өмнө нь хөндөж байсан билээ. Тэгвэл хаачихаа шийдэхийн тулд эрх баригчид ОУВС-тай ойлголцох шаардлага нэгэнтээ тулжээ. Гучин жилийн дотор зургаан удаа тэдний дэмжлэгийг авч өндийсөн Монгол Улс дараагийн гучин жилд доноруудын дэмжлэггүйгээр урагшлах бодит боломж бий юу гэдэг асуулт хамгийн эхэнд тавигдаж таарна. Эдийн засгийн нөөц баялаг, эх үүсвэр хангалттай байлаа ч тэрийгээ ончтой, ухаантай засаглаж дадтал биднээс багагүй хугацаа шаардах болов уу. Байсхийгээд л сэхээний тасагт ороод гардаг Монгол Улс ужиг өвчнөө таягдахын тулд улс төр, эдийн засгийн талаас суурь чанартай өөрчлөлтүүдийг хийх ёстой. 1990 оноос 2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд манай улс ОУВС-гийн хөтөлбөрт гурвантаа хамрагдаж байв.
#2 Х.МАНДАХБАЯР: ГҮТГЭХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛААГҮЙ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж чагнасан, тэднийг Эрүүгийн хуулиар яллахыг эвлэл зөвшөөрсөн гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өгч, өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа нар оролцов.
Мэдээллийн эхэнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл түгээх” гэсэн шинэ заалт орсонтой холбоотойгоор нийгэмд ойлголтын зөрүүтэй асуудлууд гарч ирж байна. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч нартай холбоотой асуудал биш. Ерөөсөө нийгэмд худал мэдээлэл түгээж болох эсэх, худал мэдээлэл түгээсэн бол үүнийг хэрхэн зохицуулах тухай юм. Энэ талаар ялангуяа хэвлэл мэдээллийнхэн маань нэгдсэн ойлголттой байх нь чухал. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх заалт, Эрүүгийн хуульд шинээр орж буй заалтууд болон МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн ажиллаж эрхзүйн орчныг сайжруулах талаар бид хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгье” гэлээ.
“Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу Гүтгэх заалтыг хасуулав”
2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан олноороо шийтгүүлж ирсэн байдаг. Хэдийгээр гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуулиас хасаж Зөрчлийн тухай хуульд оруулснаар сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татахаа больсон ч хэргийг шийдвэрлэх хугацаа богино, сэтгүүлч баримтаа нотлох боломжгүйгээр тухайн цагдаагийн үзэмжээр шийтгэгдэж, 2-20 сая төгрөгөөр торгуулсаар ирсэн юм. Энэхүү асуудал нь зөвхөн хувь хүн, сэтгүүлч хэвлэл мэдээллийнхний асуудал биш нийгэм даяар босож ирсэн асуудал учир МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарынхан, мэргэжлийн холбоод, хуулийн байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран олон удаагийн хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж ирсэн байдаг. Улмаар 2019 оны аравдугаар сарын 22-нд Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу Гүтгэх заалтыг хасах тухай саналд нэгдэж, хэлэлцүүлгээс гаргасан санал зөвлөмжүүдийг нэгтгэн ХЗДХЯ-д шаардлага хүргүүлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг уг саналыг хүлээн авч Гүтгэх заалтыг тус хуулиас хассан юм. Ийнхүү гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн хувьд маш чухал асуудал байсан бөгөөд цаашлаад иргэдийн мэдэх эрх хангагдах боломж бүрдсэн юм.
#3 ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР СААТУУЛАГДСАН ДЭД САЙДЫН ОХИНЫГ СУЛЛАЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилсан тухай Zindaa.mn өчигдөр /2020.01.13/ мэдээлсэн. Дээрх этгээдүүдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.
#4 Ё.БААТАРБИЛЭГ: ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ БОЛОВСРОЛООР БИЗНЕС ХИЙЖ БОЛОХГҮЙ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Түүнээс УДЭТ, УДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураах болон сурагчдын амралт, гурван ээлжээр хичээллэж буй сургууль, сургалтын төвүүд, гадаад багш нарын ёс зүйн асуудлаар хариулт авсан юм.
-Ойрын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Төв номын сангийн барилгыг нураана гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Салбарын сайдын хувьд Та тайлбар хийнэ үү?
-Би өнгөрсөн оны аравдугаар сард Байгалийн түүхийн музейд ажиллахдаа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын сангийн барилгын шинэчлэлийг зогсоох шийдвэр гаргасныг хэлсэн. Энэ сэдвээр ихээхэн улс төржиж байна. Олон нийтийн сүлжээгээр барилгыг нь нураагаад, газрыг нь зарж идэх гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж, тэмцэл өрнүүлж байгаа учраас энэ асуудлыг зогсоолоо гэж мэдэгдсэн. Суулт, тэмцэл өрнүүлж байсан. Тиймээс барилга шинэчлэх ажлыг зогсооно гэж мэдэгдэл хийсэн. Энэ байр сууриндаа хэвээр байгаа. Тухайн үед Засгийн газрыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байсан юм. Мөн дээрх гурван байгууллагын удирдлага, ажилтнууд хэвлэлийн хурал хийж манай салбарт оруулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын ажлыг зогсоох нь буруу гэж байсан. Мэдээж тоног төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудал байгаа. Гэхдээ соёлын салбарт олон жил хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдэж байна.
#5 ДЭЛХИЙД АНХ УДАА ТЭРГЭНЦЭРТЭЙ БҮСГҮЙЧҮҮД 3491 МЕТР ӨНДӨР УУЛАНД АВИРНА
Монгол, Оросын уулчдын хамтарсан нэгэн гайхамшигтай төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. ОХУ-ын Буриад улсын уулчид Мөнхсарьдаг (3491 м) уулын хойд талаас авирч, харин Монголын уулчид урд талаас нь авирах энэхүү төслийг танилцуулъя. Авиралт нэг өдөр үргэлжлэх бөгөөд оргил дээр зэрэг гарч, тэргэнцэртэй уулчин охидыг уулзуулах зорилготой юм.
Монгол, Буриадын тэргэнцэртэй уулчин охидыг оргил дээр уулзуулах авиралтын санаачилгыг ОХУ-ын уулчид гаргажээ. 2018 оны зун Гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг Памирын нурууны Ленин оргилд авирах үед ОХУ, Буриадын уулчид хамт явжээ. Тэд авиралтын үеэр өөрийн улсын тэргэнцэртэй охины хүсэл мөрөөдлийг биелүүлэх бодолтой явдгаа ярьж, есөн настайдаа уулын цанаар гулгаж байхдаа осолдож, нуруу нугасны хүнд гэмтэл авсны улмаас тэргэнцэр дээр суудаг болсон тухай тайлбарласан аж.
Сэтгэгдэл ( 0 )