“Мексит” хэмээх орчин цагийн ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭР

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16


Винзорын шилтгээнд хүндхэн өдрүүд болж байна. Сассексийн гүн, ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нар сайн дурын үндсэн дээр хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзах болсон тухайгаа зарлаж, Их Британийг төдийгүй дэлхийн нийтийг цочирдуулав. Хаан ширээг өв залгамжлагчдын жагсаалтын зургаад бичигдэж буй ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нар хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлаж магадгүй гэсэн яриа эртнээс дуулдаж эхэлсэн. Хосууд ууган үрээ өлгийдөн авснаас хойш энэ яриа албан бусаар батлагдах болсон бөгөөд Сассексийн гүн, гүнгийн авхай нар хэвлэлийн зүгээс ирэх дарамтын талаар байнга гомдоллох болов. Харин энэ оны нэгдүгээр сарын 8-нд язгууртан хосын албан ёсны цахим хуудсанд хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзаж, шинэ амьдрал зохиох болсон тухай мэдэгдэл гарсан билээ.

Орчин цагийн Үнсгэлжингийн түүх

2016 онд Европын хамгийн хүсэмжит гоонь эр, ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай янаг амрагийн холбоотой болсон тухай мэдээ дэлхий даяар түгсэн. Энэ мэдээ Британийн нийгмийн цочирдуулсан бол дэлхий дахин орчин цагийн Үнсгэлжингийн түүхийг баяртайгаар хүлээн авсан.

Гэхдээ үлгэр бүрд, ялангуяа XXI зууны бодит байдалд дардан зам байдаггүй. 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд хатан хааны гэр бүл хосууд сүй тавьсан талаар албан ёсны мэдэгдэл хийсний дараа ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын төгс гэрлэлтийг шагшин магтах хэвлэлийн хуудаснаа Меган Марклын дуулиант өнгөрсөн амьдралын талаарх мэдээлэл гарч эхлэв.

2019 он Меган, Харри хоёрын хувьд амаргүй жил байв. Гүнгийн авхай ордны протоколыг зөрчсөн ээлжит дуулиант мэдээг хүргэх шалтгийг хэвлэлүүд улам идэвхтэй хайж байлаа. Өмссөн зүүснээс нь эхлээд тэвчишгүй авираасаа болж Кейт Миддлтоны алганы амт хүртсэн гэж цуурна. Олон сар бодож, тунгаасны эцэст хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзахаар шийдсэн тухай Харри, Меган хоёр мэдэгдэж, Британийн хатан хааны гэр бүлийн түүхэнд хэвлэл мэдээллийн зүгээс ирэх дарамт, мөшгөлтөөс болж язгууртны эрх ямбаас татгалзсан анхны хос боллоо. Үүнээс ч өмнө ханхүү Харригийн хийж байсан удаа дараагийн мэдэгдлээс үзвэл энэ шийдвэрийг Диана гүнжийн эмгэнэлт амьдрал, үхлийг давтахгүйн тулд гаргасан нь ойлгомжтой.
 


Сассексийн гүн ба гүнгийн авхай

Мэдэгдэлд Сассексийн гүн, гүнгийн авхай хоёр хэргэм зэргээсээ татгалзах эсэх талаар дурдаагүйгээс гадна өрх тусгаарлах болсон шалтгаанаа тайлбарласангүй. Өнгөрсөн онд Харри эхнэрийг нь мөшгөн мөрдөж байна гэж хэвлэл мэдээллийнхнийг байнга буруутгах болсон. Ханхүү сэтгүүлчид түүний ээж, Диана гүнжид ханддаг байсан шиг эхнэрт нь хандаж байна гэж нэг бус удаа харьцуулж байв.

Меган Маркл ITV телевизийн баримтат кинонд хэвлэлүүдийн дайралтын талаар ярихдаа нулимс дуслуулж байлаа. 2019 онд хатан хааны гэр бүл ойролцоогоор хоёр мянган хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон бол Харри эхнэрийн хамт 100 орчим арга хэмжээнд оролцжээ.  Ханхүү Харри, Меган Маркл хоёрын энэ шийдвэр хатан хаан II Элизабет болон хатан хааны гэр бүлийн гишүүдийн сэтгэлийг гонсойлгосон ч хатан хаан “буруу харан уйлж, зөв харж инээн” байж тэднийг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Ханхүү Харри, түүний хүү Арчи нар Британийн хаан ширээг залгамжлагчид. Гэхдээ бодит амьдрал дээр тэд хэзээ ч хаан ширээнд суухгүй байх. Хатан хаан болон түүний хүү Уэлсийн хунтайж Чарльзын өндөр насыг бодолцож үзвэл, хатан хааны гэр бүлийн үндсэн үүрэг ойрын үед ханхүү Уильям, Кейт Миддлтон нарт шилжих нь дамжиггүй.

Тив дамнан амьдрах Сассексийн гүн, гүнгийн авхай нар хувийн буяны байгууллага байгуулах тухай мэдэгдэж байсан. Ханхүү Харри хатан хааны гэр бүлийн гишүүний хувиар ч сэтгэцийн өвчтэй хүмүүст туслах буяны үйл хийдэг бол Меган Маркл цөөнхийн эрхийн төлөө тэмцдэг. Энэ үйлсээ тэд шинэ амьдралдаа үргэлжлүүлэхээр шийджээ. Түүнчлэн Харри, Меган нар санхүүгийн хувьд хараат бус амьдралыг сонгож буй. Язгууртан хосууд хэрхэн амьдарч, ирээдүйд хэрхэн мөнгө олох вэ?
 


Харри, Меган нар хэр их мөнгөтэй вэ?

Сассексийн гүн, гүнгийн авхайн хэлснээр, тэдний төсвийн 95 хувийг Харригийн эцэг Уэлсийн хунтайж Чарльз санхүүжүүлдэг байжээ. 2018-2019 онд хунтайж Чарльз бага хүүгийнхээ гэр бүлийг таван сая фунтээр тэтгэжээ. Үлдсэн таван хувийг тусгай сангаас гаргасан зардал эзэлж байна.

Америкийн “Fortune” сэтгүүл Меган Марклын хөрөнгийг таван сая ам.доллароор үнэлсэн байдаг. Энэ мөнгөний ихэнх хувийг тэрбээр “Suits” олон ангит кинонд тоглож олсон байна. Үүнээс гадна тэрбээр загвар, аяллын талаар блог хөтөлж, өөрийн гэсэн загварыг гаргадаг. Харин ханхүүгийн хөрөнгө 25 сая гаруй ам.доллароор үнэлэгддэг. Тэрбээр ахын хамт Диана гүнжийн өв хөрөнгийн ихэнх хэсгийн өвлөн авсан. 2014 онд Харри 30 нас хүрэхдээ ээжийнх нь гэрээсэлж үлдээснээр 10 сая фунтийг өвлөжээ.

Номын гэрээ

Олны танил хүмүүсийн мөнгө олох гол арга бол ном бичих гэрээ. 2017 онд Барак, Мишель Обама нар номынхоо эрхийг 60 сая ам.доллароор зарж байсан. Меган урьд нь хэвлэлийн салбарт сонирхолтойгоо илэрхийлж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр “Vogue” сэтгүүлийн Британи хувилбарын редактороор урилгаар ажиллаж байснаас гадна загварын талаар блог хөтөлдөг. Олон улсын “Aevitas” уран зохиолын агентлаг алдартай хос гайхалтай ашигтай гэрээ хийх боломжтой гэж үзэж байна. Учир нь хосыг Обамагийн гэр бүлтэй харьцуулдаг. Меган дэлхийн хар арьстай эмэгтэйчүүд, залуусын шүтээн гэж тус агентлагийн төлөөлөгч онцолжээ. Түүний хэлснээр, хэрэв Меган Мишель Обамагийн нэгэн адил ном хэвлүүлж, их сургуулиудад лекц уншиж, хүмүүстэй уулзалт хийвэл түүний ном асар их амжилтыг олох гэнэ. 
 


Олон нийтийн арга хэмжээ

Аливаа хүндэтгэлийн арга хэмжээнд үг хэлэх нь Харри, Меган нар шиг алдар хүндтэй хүмүүсийн мөнгө гол бас нэг түгээмэл арга. “JLA” агентлагийн төлөөлөгчийн хэлснээр, нэг үдшийн дотор хосууд 500 мянган ам.доллар олох бүрэн боломжтой. Британид шагналын хэмжээ даруухан байх бол АНУ-д хамаагүй өндөр эрэлттэй байх болно гэж тэрбээр үзэж байна.

Сурталчилгаа, брэндинг

Сассекийн гүн, гүнгийн авхай нарын гар хүрсэн брэндийн цүнхнээс авахуулаад бяцхан хүүдээ зориулсан нэхмэл малгай хүртэл хүрсэн эд зүйл бүр тэр даруй борлуулагддаг. Дэлхийн аль ч брэнд тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн гэж загварын ертөнцийн шинжээчид үзэж байна. Язгууртан хос буяны арга хэмжээний хүрээнд брэндүүдтэй хамтран ажиллах болов уу. Тухайлбал, Меган буяны байгууллагад зориулан загварын коллекц гаргадаг бөгөөд бүтээлээ ажилгүй эмэгтэйчүүдэд тараан өгч, ажилд орох ярилцлагад бэлдэхэд нь тусалдаг аж. Загварын гайхалтай мэдрэмжтэй Меган эмэгтэйчүүдийн гаргадаг бага танигдсан брэндүүдийг дэмжиж ажиллана гэж шинжээчид найдаж байна.

Инстаграм дахь сурталчилгаа

Харри, Меган нар дэлхий дээрх хамгийн алдартай хосуудын нэг. Инстаграм дахь тэдний хамтын эккаунт 10.7 сая дагагчтайгаас гадна Меган Маркл 2019 оны Google хайлтаар хамгийн их эрэлттэй байсан алдартан. Өнгөрсөн оны зургаадугаар сард “Sussex Royal” нэртэй бараа, үйлчилгээний брэнд нэрийг бүртгүүлжээ. Шинжээчид Сассексийн гүн, гүнгийн авхай нар өөрийн хэргэм зэрэг, алдар хүндийг олон нийтийн сүлжээгээр арилжиж, бараа үйлчилгээг сурталчилна гэдэгт эргэлзэж байна.

Хэрэв тэр хоёр хэргэм зэргээс татгалзвал илүү эрх чөлөөтэй болох юм. Гэхдээ энэ алхам одоогоор яригдаагүй байгаа.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 20

Nigeruud aimaar buu uzegd Novshiin es n burdsen amitanlag humuus

0  |  1
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 20

Nigeruud aimaar buu uzegd Novshiin es n burdsen amitanlag humuus

0  |  1
Oogii (86.9.145.43) 2020 оны 01 сарын 20

Haruud ugaasaa iim yumand bol tolgoi sain ajillana. Aimaar zalhuu zalitai heruulch, ulaan hultuniig urduuraa gargahgui humuus shuu. Yalanguyaa har avgai huuhnuud bol yarih yum bish. Aimaar.

0  |  1
Зочин (64.119.20.165) 2020 оны 01 сарын 20

Задгайдуу өссөн бол Меган ханхүүгийн эхнэр боллоо юу ?кккккк

1  |  0
Зочин(202.179.25.89) 2020 оны 01 сарын 20

Задгайдуу, дураараа өссөн Меганд хааны ордны хатуу дэг ёс хэцүү байснаас зугтахад хүрчээ. Бас айхтар сэтгэжээ, хүүхдийг нь төрүүлсний дараа шийдвэр гаргаж байна шүү

0  |  2
Top