Ханхүү Харри: Бидэнд өөр сонголт байгаагүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Британийн ханхүү Харри хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх үүргээс татгалзсан нь гунигтай бөгөөд хүнд шийдвэрүүдийн нэг байсан ч өөр сонголт байгаагүй гэж мэдэгджээ.

Ханхүү Харри өөрийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг “Sentebale” байгууллагын гишүүдийн өмнө үг хэлэхдээ ийн мэдэгджээ.

“Энэ олон жилийн сорилтуудын дараа олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээ болж өнгөрсөн. Үргэлж зөв зүйл хийж байгаагүй гэдгийг мэдэж байгаа ч тодорхой хэмжээнд надад өөр сонголт байгаагүй. Бид яваагүй, бид та нарыг хаяж яваагүй гэдгийг би тодруулмаар байна. Бид улсын санхүүжилтгүйгээр хатан хаан, Нэгдсэн вант улсад зүтгэх, үүргээ биелүүлэхийг хүссэн. Харамсалтай нь, энэ нь боломжгүй байв” гэж тэрбээр тайлбарласан байна.

Ханүү Харри эмэг эх, хатан хаан II Элизабет болон хатан хааны гэр бүл дэмжиж, энэ алхмыг хийх урам зориг хайрласанд талархал илэрхийлжээ.

Энэ сарын 8-нд ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзаж буй тухай мэдэгдсэн билээ.

Ирэх хавраас  шийдвэр хүчин төгөлдөр болж, тэдэнд “Эрхэм дээдэс” гэж хандахгүй.

Гэхдээ хосууд Сассексийн гүн, гүнгийн авхай гэх хэргэм зэргээ хадгалж үлдэх бөгөөд Харри ханхүү хэвээр үлдэх юм. Гэсэн хэдий ч ханхүү Харри, Меган Маркл нар хатан хааны албан ёсны төлөөлөгч байхаа больж байгаа юм.

Хосууд Винзорын шилтгээн дэх тэдний гэрийг засварлахад Их Британийн төсвөөс зарцуулсан 2.4 сая фунтийг буцаан өгөхөө мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Merry(24.19.4.149) 2020 оны 01 сарын 21

Ongon ohintoi suuhgui teneg har hugshin avgaitai suuhaar baastai hatan haan durguitsehees yahav.

0  |  0
Алимаа.(202.9.46.235) 2022 оны 09 сарын 19

Очиж очиж боол хар юмтай суух юм.Боол бол боол.Яаж гүнжийн амьдралыг ойлгох юм.Харри боолоосоо удахгүй салах бх.Хаан хар боол 2 сууж амьдардаг түүх дэлхийд бхгүй.

2  |  2
Zochin(176.24.50.224) 2020 оны 01 сарын 21

Hatuu es jaygaas gadna mash olol uil ajillagaand oroltsoj ug helj nuur sarai bolj uureg huleej hariutslagtai ajil hiij baih estoi ter buhniig hiih durgui bsn gesen.

0  |  0
Зочин(202.179.25.89) 2022 оны 09 сарын 19

Хар хүүхэн ордны хатуу ёс дэгийг тэвчсэнгүй

4  |  1
Top